Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Миньжюанийг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгохыг Дэд сайд Г.Амартүвшин илэрхийлжээ.
Мөн хоёр улсын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулан хөгжүүлэхэд шинэ элчин сайдтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд, ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад суусан үе үеийн элчин сайд нарын залгамж халааг нэр төртэйгөөр үргэлжлүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ
| БНХАУ-аас Монголд суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ гардууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24