Ням, 2024-11-24
"Шувуу" ажиллагаагаар баригдаж ирсэн Д.Наранхүүг 461-д цагдан хорьжээ

БНХАУ руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүүг "Шувуу" ажиллагааны хүрээнд өчигдөр /2023.09.26/ албадан авчирч Хятадын талаас шилжүүлэн өгсөн юм. Тэрбээр  Замын-Үүд боомтоор  дамжин Монголд ирсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрынхан шөнө 02.00 цагийн үед галт тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ. Ирсэн даруйд нь саатуулж, Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон юм байна. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдох үеэр урд хөрш рүү зугтсан. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүн гэж  эх сурвалжууд мэдээлдэг. Тиймдээ ч Засгийн газрын "Шувуу" ажиллагааны хүрээнд түүнийг баривчлан авчирч байгаа нь нүүрсний хулгайн хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгахаар болж байна. Улмаар Д.Ариунболд, Ш.Раднаасэд нарын нүүрсний хулгайн хэрэг шүүхээр эцэслэгдэх бололтой. Мөн дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр 16.00 цагийн орчимд Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна" гэх мэдээллийг өгч байлаа.

"Шувуу" ажиллагаагаар баригдаж ирсэн Д.Наранхүүг 461-д цагдан хорьжээ
2023-09-27 11:29:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0