Ням, 2024-11-24
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.2-д ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ гэж заасан байдаг. 2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно. Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуралдана

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
2023-10-02 09:48:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0