Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.10.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох хүсэлтээ өгчээ. Сайд Ж.Сүхбаатарын хувьд түгжрэлийг бууруулах ажлын хариуцаж, түгжрэл бууруулахын тулд хуулийн төсөл боловсруулж, намрын чуулганаар батлуулахаар бэлтгэж байсан юм. Мөн түгжрэл бууруулахаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлсэн ч үйлдвэрийн алдаатай үйлдвэрлэгдсэн автобус оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулсан билээ. Тиймээс улс төрйин хариуцлага хүлээж, огцрох хүсэлтээ өгсөн байна. 2022 онд Засгийн газар сайд нарын тоог нэмж, яамгүй хоёр сайд томилсны нэг нь Ж.Сүхбаатар байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилсон билээ.
Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэд өгчээ |
|