Ням, 2024-11-24
Хуучин автобусны хэргээр АТГ, ТЕГ-т хандаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

ХҮН-ын нийслэлийн бүлгийн төлөөлөгчид Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллээр "УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн өмнөх отгон чуулган өнөөдөр нээлтээ хийв. Энэ чуулганаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг энэ сард багтаан хийнэ. Мөн 2024 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэнэ. Сонгуулийн жил төсвийг тэлдэг тул ХҮНам энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах чуулган гэдгээрээ намрын чуулган онцлогтой. Маш халуун чуулган болно. Иргэд парламентад сөрөг хүчин байна уу? Иргэдийн дуу хоолойг илэрхийлж байна уу гэж олон жил асуусан. ХҮНам иргэдтэй цуг байна” гэв. Тус намын нийслэлийн бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  шаардлага хүргүүлжээ.
ХҮН-ын Нийслэлийн бүлгийн төлөөлөгч Д.Гантулга “Өчигдөр “Дэү корпорацын Дэд ерөнхийлөгч Ким гэж хүн хэвлэлийн хурал хийлээ. Тэр хүн цоо шинэ автобус хуучин юм шиг харагдсанд уучлаарай гэв. Энэ бүхэн хил дамнасан, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй. Иймд МАН-ын Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар шаардлага хүргүүлж байна” гэв. Тус нам энэ асуудлаар АТГ, Тагнуулын ерөнхий газарт ханджээ.  

Хуучин автобусны хэргээр АТГ, ТЕГ-т хандаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ
2023-10-02 11:30:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0