Ням, 2024-11-24
Ж.Сүхбаатар:Ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгч байна

Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Миний хувьд сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулаад байр сууриа илэрхийлсэн мэдэгдлийг улстөрчийнхөө хувьд хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Болж байгаа асуудлаар бүлэгтээ мэдээлэл хийснэ. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсч, шалгалтын ажил явж байгаа учраас ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх үхсэлтээ гаргасан. Ёс зүйн өндөрлөг дээрээ Засгийн газрын гишүүд, МАН ын гишүүд байх ёстой гэдэг зарчмыг Ерөнхий сайд хэлж байсан. Өнгөрсөн зун бид авлига ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг баталсан. Хулуийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь би ажилласан. Алиьваа ашиг сонирхол, авлын асуудал улстөрч хүн  холбогдсон бол нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хэргээ хүлэээгэд явах ёстой. Би яагаад ёс зүйн хариуцлага хүлээж байгаа вэ гэвэл надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд би хүлээж байгаа үүргийнхээ хүрээнд 2023 онд нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд төсөв ерөнхийлөн захирагчийн хувиар ажилласан.  Tнэ асуудал дээр тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийн дунд эргэлзээтэй асуудал үүссэн учраас гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан. Солонгос талаас хүмүүс ирж, тайлбараа хийсэн. Нэг жил гаруй хугацаанд ажил хариуцаж ажилласны хувьд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд асуудал шийдвэрлэгдэлгүй ирсэн байдаг. Үндсээр нь, углуургаар нь шийдвэрлэж ажиллахаас өөр арга байхгүй. Засгийн газрын түгжрэл сааруулах чиглэлд явж байгаа бодлого тодорхой болсон. Нэгдүгээрт, түгжрэл. Хоёрт, холбоос замын асуудал. Гуравт, замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудал. Дөрөвт, хууль зүйн орчин, соёл гэгээрэл. Тавд төвлөрлийг сааруулах. Засгийн газар төсвийн бодлогоороо дамжуулаад асуудлаа шийдээд явж байна. Өмнө нь Ерөнхий сайд өрөө төвлөрлийг сааруулах үндэсний хорооны даргаар ажилласан байдаг. Дараа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад хариуцуулсан. Эцэст нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар намайг томилсон. Энэ албыг аваад би өөрийнхөө мэдлэг чадвар туршлагаар ажиллая гэж бодсон. Аж ахуйн асуудалд цөөхөн оролцсон ч  өөрийнхөө хэмжээнд асуудлыг шийдвэрлэж явсан" гэв.

Ж.Сүхбаатар:Ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгч байна
2023-10-02 15:02:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0