Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.10.02/ огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ. Тэрбээр огцрох өргөдлөө өгсөн талаараа дөнгөж сая МАН-ын бүлэгт танилцуулсан байна. Нийтийн тээвийн шинэчлэлтэй холбоотойгоор ногоон автобусны асуудлаар Ж.Сүхбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, өнөөдөр мөн өргөдлөө өгсөн бол ийнхүү Хотын даргаасаа огцрох хүсэлтээ Д.Сумъябазар өгсөн байна. Д.Сумъябазарын хувьд 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон бөгөөд 2020 оны аравдугаар сард УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ.
Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгчээ |
|