Ням, 2024-11-24
ШУУРХАЙ: Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор тохирсон гэв

Ногоон автобустай холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тэгвэл өчигдөр орой хуралдсан МАН-ын бүлгийн хурал дээр улстөрийн ньюанстай хэд хэдэн асуудлыг хэлэлцэж тохирчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд "Хоттой холбоотой авлига хээл хахууль, төрийн захиргааны алдаа, бүх завхрал нь ногоон автобусаар илэрч байгаа нь энэ. Тиймээс бүлэг Засгийн газарт тодорхой хэмжээний эрх мэдлийг өгч, тогтоол гаргаж өгнө үү" гэж хүсчээ. Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу бүлэг улстөрийн шийдвэр гаргаж, Засгийн газарт хоттой холбоотой томилгоо, авлига, хээл хахуул, газар олголт, газрын наймаатай холбоотой асуудлыг шалгах, баг бүрэлдэхүүн гаргах зэрэг асуудлаар бүх эрхийг нь олгох тогтоол гаргахыг дэмжиж 100 хувийн саналаар баталсан байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ. Уг томилгоог ойрын хоёр өдөрт яаралтай баталгаажуулахаар болсон байна.

ШУУРХАЙ: Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор тохирсон гэв
2023-10-03 12:55:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0