Мягмар, 2024-05-07
МАН-ын хурлаар хотын дарга, хот хариуцсан сайдын томилгоог хэлэлцэнэ

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хот хариуцсан сайд болон Хотын даргад хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн хүрээнд томилгоотой холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж, бараг л тодорхой болжээ.  Хотын даргаар ХЗДХ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирчээ.   Х.Нямбаатар сайдын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг.  Нийтийн тээврийн авлигын сүлжээ, авлига хороолол гээд хот тойрсон, олон нийтийг бухимдуулсан  асуудал нэлээд бий. Энэ бүхнийг Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар шийдэж, нэг талд нь гаргана хэмээн МАН-ын гишүүд итгэл хүлээлгэж буй бололтой. Мөн өчигдрөөс дараагийн томилгоонууд яригдаж эхэлсэн. Х.Нямбаатарын оронд ХЗДХ-ийн сайдаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох, эсвэл ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоог дэвшүүлж магадгүй байна.   Ямартай ч улс төрийн хүрээнд  томилгоотой холбоотой “бор шувуу” аль хэдийнэ жиргэж эхэлсэн.  Өнөөдөр болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хүмүүсийнхээ нэрийг танилцуулж, НИТХ, бүлэг, байнгын хороо, парламент хуралдаж, томилгооны асуудал процессын хувьд үргэлжилнэ.
 
Т.Сайхан

МАН-ын хурлаар хотын дарга, хот хариуцсан сайдын томилгоог хэлэлцэнэ
2023-10-04 10:53:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0