Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэр гаргалаа. Шинээр томилогдсон Засаг даргад түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой алхам хийх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Сайд Х.Нямбаатар УИХ, Засгийн газрын гишүүнээс татгалзаж, Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгохоор болсон.
МАН-ын УЗ-ийн хурал өнөөдөр болно. Хурлдаар хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд болон Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдын албан тушаалд томилох хүмүүсийн нэрийг оруулж хэлэлцүүлнэ.
Х.Нямбаатар сайд нийслэлд бүтцийн томоохон шинэчлэл хийж, нийслэлд олон жил бугшсан идээ бээрийг шахаж, хотын иргэддээ илүү ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана.
-Д.Сумъяабазарыг хотын даргаас чөлөөлөөд л орхих уу. Хариуцлага тооцох асуудал яригдах уу?
-Д.Сумъяабазар дарга ёсзүйн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөж байна гэсэн тайлбар хэлсэн. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн ажлыг зохион байгуулахад процессын алдаа гарсан учир ёсзүйн хариуцлага хүлээж байна гэдгээ тодорхой илэрхийлсэн. Түүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүйг хэлэх нь зүйтэй юм.
Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томиллоо |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27