Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар,
-
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-
“Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-
Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалтын талаар,
-
Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаар зэрэг 18 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Засгийн хуралдаанаар ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өгөх саналыг хэлэлцэнэ |
|