Багш нарыг бэлтгэх буюу тэтгэлэг олгох, багшийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, багшийн нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар "Багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого"-ыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Боловсролын төлөөх кембрижийн түншлэл байгууллага хооронд Монгол Улсын боловсролын тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын салбарын шинэчлэлийн амин сүнс бол хот, хөдөөгийн сургууль болон хувийн хэвшил, улсын сургуулийн ялгааг арилгах юм. Энэ хүрээнд дараах зургаан шинэчлэл хийнэ.
Хөтөлбөрийн шинэчлэл
Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл
Багшийн хөгжлийг дэмжих тогтолцооны шинэчлэл
Үндэсний үнэлгээний тогтолцооны шинэчлэл
Сургуулийн менежментийг сайжруулах эрх зүйн шинэчлэлт,
Цахим шилжилт гэсэн зургаан шинэчлэлтийг хийнэ.
Зургаан шинэчлэлийг Кембрижийн хөтөлбөртэй хамтарч хийнэ. Кембрижийн чанар, түвшин манай улсын сургуулиудад бий болно гэсэн үг" хэмээлээ.
Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт зургаан шинэчлэлийг Кембрижийн хөтөлбөртэй хамтарч хийнэ |
|