УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөллөө.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналтай танилцаж дууссаны дараа шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийслэлийн тулгамдсан асуудал болох газрын наймаа, авлига хээл хахуулийг зогсоох талаар хэрхэн ажиллах, нүүрсний хулгайн сонсголыг өргөн хүрээнд зохион байгуулахад ямар санал байгаа талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Монгол Улсын шүүхийн шийдвэргүй баривчилгаа 99 хувьтай байна гэж НҮБ-ын хүний эрхийн индэр дээрээс ярьж байна. Энэ асуудлыг яаж зогсоох вэ, бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэгтний ялыг хүндрүүлэхэд хэрхэн ажиллах, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудыг хэзээ хэлэлцэх вэ зэрэг асуултыг асуув.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, газрын хууль бус үйлдлийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн дэмжлэг чухал байгааг онцлоод хууль дунд шатандаа очоод замхардаг байдлыг зогсооход анхаарч ажиллах тухай хариуллаа.
| Шинэ сайдууд тангараг өргөлөө |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38