Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна.
Энэ асуудлыг энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус хуралдаанаар хэлэлцэнэ.
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.
| Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24