Ням, 2024-11-24
Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.  Өнөөдөр:

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
  • Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд,
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. 

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг өгчээ. Энэ дагуу шуурхай ажиллаж Эрүүгийн хуульд: 

  • Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон хэвээр байгаа. Төсөлд бага насны хүүхэд гэх ойлголт буюу 14 насыг 16 болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг 12-оос дээш жил эсвэл бүх насаар нь  хорих ял оноохоор хуулийн заалтыг чангатгахаар тусгажээ. 
  • Мөн Эрүүгийн хуульд оруулж буй хоёр дахь гол өөрчлөлт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог. Энэ өөрчлөдтөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд гэмт хэрэгт тооцно. Их, бага ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болохоор тусгаж, ялын бодлогыг чангатгаж байгааг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн билээ. 

Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ
2023-10-11 08:39:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0