Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг өгсөн талаар танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ асуудлыг урьдчилсан байдлаар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд танилцуулж байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Энэ танилцуулгад дурдагдаж байгаа тоон статистик мэдээлэл нь иргэдийн цочирдуулж магадгүй учир хэвлэл мэдээллийн байгууллага шүүлтүүртэй, дэвэргэхгүй түгээж өгөхийг хүсэж байна. Миний бие гэмт хэргийн зөрчлийн статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Гэмт хэргийн статистик мэдээг харвал өмнөх долоо хоногоос энэ долоо хоногт
Энэ гэмт хэргийг олон нийтэд түгээх нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэдэл болдог. Энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд хүчин зүйл болж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийг дэвэргэхгүй байхыг хүсэж байна.
Эрүүгийн хууль тогтоомжид дараах өөрчлөлтийг орууллаа. Нэгдүгээрт бүх насаар нь хорих ял ногдуулахаар заасан хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байна.
Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагүй болно. Хоёрдугаарт, хүнийг алах буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй. Бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн гэмт хэргүүдэд хорих ялд хугацаанаас өмнө суллахгүй. “Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ял 20 жил байгааг 25 жил болгоно. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.8 хувь нь хүүхэд байжээ. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг" гэлээ.
| Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38