Ням, 2024-11-24
Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын 50 хувь нь алга болчихоод байхад дуугарч, санаа зовж байгаа хүн алга

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан  "Салбар бүрд шигсэн авлига, ёс зүйн асуудлаа цэцлэх вэ? Яам болгоныг дамжиж, нэг салбараас нөгөө салбар дээр очоод үймүүлдэг, гишүүд, сайд, дарга нарын нэр бариад явдаг хүн олон байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг хулгайч гэж байгаа боловч нэр нь тодроогүй баатрууд гэдэг шиг ард нь байгаа хэзээ ч УИХ-д нэр дэвшихгүй, төрийн албаны салбар дамжаад хулгай хийгээд байдаг хүмүүсийнхээ бүлэглэлийг хэзээ зогсоох вэ? Хүүхдийн эрхийг хамгаалах ажилд төсөвлөсөн найман тэрбум төгрөгийн 50 хувь нь алга болчихоод байхад ажил хариуцаж байгаа байгууллагуудаас нь дуугарч байгаа, санаа зовж байгаа хүн алга. Үүн дээр яагаад АТГ, аудитын байгууллага ажиллахгүй байгаа юм бэ? Наймхан тэрбум болохоор нь дуугарахгүй байгаа юм уу. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд 50 хувийг нь тайлагнаж чадахгүй байна гэж хэлээд байна шүү дээ. Одоо төсөв нь нэмэгдэх гэж байна. Гэтэл энэ асуудал энэ чигээрээ байсаар л байх уу?" гэв.

Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын 50 хувь нь алга болчихоод байхад дуугарч, санаа зовж байгаа хүн алга
2023-10-24 14:25:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0