Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон аравдугаар сарын 24-ний мягмар гарагт Израилд хүрэлцэн очлоо. Израил улсад хийж буй түүний гэнэтийн айлчлалын үеэр тэрбээр "Хамас" террорист бүлэглэлийн эсрэг хийж буй дайнд Израилын талд байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Газын зурваст хариу цохилт өгөхдөө энгийн иргэд рүү халдахгүй байхыг уриалах юм байна.
"Аравдугаар сарын 7-нд болсон халдлагын улмаас манай улсын 30 иргэн амь насаа алдсан. Мөн есөн хүн ор сураггүй алга болсон. Францын ард түмэн Израилтай эв санааны хувьд хамт байгаа гэдгийг илэрхийлж байна. Бид Израилтай хамт гашуудаж байна" гэж Францын удирдагч Тель-Авивын нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа жиргэжээ.
Елисей ордны мэдээлснээр, Макрон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог болон сөрөг хүчний удирдагч Яир Лапид, Бенни Ганц нартай уулзав. Уулзалтын дараа Нетаньяху, Макрон нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр Францын Ерөнхийлөгч мөн Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмут Аббастай уулзахаар төлөвлөжээ.
Эргэн сануулахад АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден Газын зурваст улам ширүүсэж буй дайны талаар хэлэлцэхээр энэ сарын 18-нд мөн Израил улсад айлчилсан билээ.
Эх сурвалж: Франц Пресс
| Францын Ерөнхийлөгч Макрон Израилд айлчилж байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38