Соёлын сайд Ч.Номин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Соёлын сайд Ч.Номин “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Лондон хотын Колизеум театрт 2023 оны 11 дүгээр сард тоглох “Тамгагүй төр” жүжгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцож, уг жүжгийн нээлтэд оролцох урилгыг ИБУИНХУ-ын Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Люси Фрайзерт уламжлахыг Элчин сайдаас хүсэв.
Түүнчлэн Чингис хаан судлалыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Чингис хаан” грантыг Монгол Улсын Соёлын яам Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлж, энэ чиглэлээр мөн хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Мөн Английн Урлагийн академид Чингис хааны үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг дурдахад Элчин сайд хоёр орны хооронд олон салбарт, тэр дундаа соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо ихээхэн байгааг онцлов.
Английн дуурийн алдарт шүүмжлэгч Монгол Улсад хүрэлцэн ирж, УДБЭТ-ын үйл ажиллагаатай танилцсан тухай Элчин сайд Фиона Блайт мэдээлж, улмаар талууд Английн Үндэсний дуурийн театртай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, туршлага судлах зорилгоор уран бүтээлчид харилцан солилцох талаар ярилцав.
Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох Кино урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Кино хамтран бүтээх тухай Засгийн газар хоорондын баримт бичиг байгуулах талаар санал солилцож, ингэснээр хоёр улсын кино дэмжих сангуудаас уран бүтээлчид харилцан санхүүгийн дэмжлэг авах боломж нээгдэхийг онцлов.
| ИБУИНХУ-тай соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38