Ням, 2024-11-24
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг Байнгын хороонд шилжүүлжээ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлсэн гэдгийг хэлэв. Тэрээр "Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг таван хувь болгон нэмэгдүүлэх санал асуулга явуулж эхэлсэн. Зургаан хоногийн дотор 100 гаруй мянган иргэн дэмжсэн. Энэ бол парламентын түүхэнд иргэд анх удаа  төрийн хэрэгт цахимаар шууд оролцсон үйл явдал боллоо. Иймээс Дэгийн тухай хуулийн дагуу санал 100 мянгад хүрсэн бол УИХ-ын дарга чуулганд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр заасан. Иймээс НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг таван хувь болгон нэмэгдүүлэх санал асуулгын үр дүнг хэлэлцэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлж байна" гэсэн юм. 


НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг Байнгын хороонд шилжүүлжээ
2023-10-27 16:05:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0