Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ 11:00 цагаас болохоор товлогдсон. Учир нь, есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг яллагдагч нарын өмгөөлөгчийн зүгээс тавьсан учраас өнөөдрөөр товыг тогтоосон юм. АТГ-аас Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хэргийг шалган өнгөрсөн наймдугаар сард прокурорт хэргийг шилжүүлсэн байдаг.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал өнөөдөр болно |
|