ШШГЕГ-ын харьяа х413 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг тусгайгийн хувцастай залуус эрүүдэн шүүж, хүч хэрэглэсэн, эрхийг нь ноцтой зөрчсөн гэдэг мэдээллийг АН-ынхан болоод Д.Мөнх-Эрдэнэ өөрөө прокурорт гаргасан гомдолдоо энэ тухай дурдаж "Би эндээс амьд гарах эсэхдээ эргэлзэж байна" гэж хүртэл бичсэн байсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Б.Энхбаяр ойрын хугацаанд Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзан, өөрийн биеэр асуудлыг нягтлахаар болжээ. Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьж буй өрөө,орчин нөхцөлтэй танилцахаас гадна тухайн өдөр чухам юу болсон талаарх мэдээллийг сонсож, камерын бичлэгийг хүртэл шүүх юм байна. Хэрвээ үнэхээр тийм ноцтой зүйл болсон бол хорих ангийн удирдлагууд болоод ШШГЕГ-ын дарга хүртэлх албан тушаалтнуудад арга хэмжээ авч дахин гаргуулахгүй байхад хяналт тавьж анхаарч ажиллана. Харин Д.Мөнх-Эрдэнэ асуудлыг дэвэргэсэн бол нийгэмд худал мэдээлэл тараасан гэдгээр сахилгын арга хэмжээ авах тухай яригдаж байна.
Б.Энхбаяр: Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн асуудлыг би өөрийн биеэр очиж шалгана |
|