Ням, 2024-11-24
Х.Нямбаатар: Нийслэлд импортоор орж ирэх автомашины тоог дугаараар нь хязгаарлана

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.  Тэрээр "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" гэх нэртэй анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 720 мянга орчим байна. Сүүлийн гурван жилд жилд дунджаар нийслэлд бүртгэлтэй, импортоор орж ирж байгаа автомашины тоо 47-50 мянгаар нэмэгдэж байна. Энэ хурдаар, дөрвөн жил орчмын дараа нэг сая орчим автомашинтай болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлийн автозамын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн. Гэтэл тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдсэн. НИТХ-аас нийслэлд олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох зохицуулалт орж ирсэн. Өдөрт дунджаар 2 сая 682 мянган удаа зорчилт хийж байна. Улаанбаатар хотод 3.8 их наяд төгрөгийг алдагдсан боломжийн өртөг гэж тооцоолсон. Жилд дунджаар хамгийн их түгжрэлтэй бүсэд ажилладаг иргэд 717 цаг буюу жилд 31 хоногийн автомашины түгжрэлд өнгөрүүлж байна. Тиймээс эхний ээлжид импортын автомашины Улаанбаатарт орж ирэх тоог дугаараар нь хязгаарлана. Дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтооно" гэв. 

Х.Нямбаатар: Нийслэлд импортоор орж ирэх автомашины тоог дугаараар нь хязгаарлана
2023-10-31 15:18:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0