Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах захиргааны шинжтэй эрх хэмжээг НИТХ, Нийслэлийн Засаг даргад олгох, гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай эрх зүйн орчин, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлуудыг зохицуулна. Хуулийн төслийг парламентын албан ёсны цахим хуудаст байршуулсан байгаа тул иргэд хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломжтой. Бид хамтдаа түгжрэлийн ард гарч чадна. Түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөж буй ажлыг ямагт болохгүй, бүтэхгүй гэх өнцгөөс хараад байвал жил ирэх тусам нөхцөл байдал хүндэрнэ.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд иргэдийн амьдралын чанарыг дордуулах, онцгой албан татвар, импортын албан татвар зэрэгт өөрчлөлт оруулсан ямар нэг зохицуулалт тусгаагүй гэдгийг онцолъё.
Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. гэв.
| Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 0-27,000 төгрөг байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38