Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.31) МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо.
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт нь үр бүтээлтэй, элэгсэг дотно, илэн далангүй боллоо гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар талууд гадаад бодлого болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл солилцсоныг дурдлаа. Тухайлбал, цахим бодлого, ногоон эдийн засаг, авлигатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ талууд хэрэгжүүлж буй төслүүд болох дэд бүтэц, эрчим хүчний үнэ тарифын өсөлтийг амжилттай даван туулахад хамтын ажиллагаагаа онцгойлон чиглүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөж ярилцсанаа тэмдэглэж байлаа. Уулзалтын төгсгөлд оюутнууд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдөөс олон улсын харилцаа, эдийн засаг, боловсрол зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид оюутнуудаас ирээдүйн зорилго, хүсэл тэмүүллийнх нь талаар асуусан бөгөөд уулзалт ярилцлага ажил хэрэгч, үр дүнтэй боллоо
| Европын парламентын төлөөлөгчид МУИС-ийн Олон улсын харилцааны оюутнуудтай уулзаж, санал солилцлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24