Ням, 2024-11-24
Б.Жавхлан: Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь төлж барагдууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.01/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Хоёр сайн мэдээ дуулгая. Нэгдүгээр сайн мэдээ нь Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрийг өөрийн эх үүсвэрээр 100 хувь төлж дууслаа. Энэ бол өрийг өрөөр төлсөн зүйл, ямар нэгэн дахин санхүүжилт байхгүй 100 хувь өөрөө төлж барагдууллаа" гэв. 
 
Тодруулбал "Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрийн төлбөрийг өөрийн эх үүсвэрээр төлж барагдууллаа" гэсэн үг. 
Түүний 2-рх сайн мэдээ нь "Эдийн засаг тогтворжиж байна. Хоёрдугаар сайн мэдээ нь, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад Ирээдүйн өв сангийн хуримтлал ямар байгаа асуулга тавьсныг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт танилцуулсан.  Өнөөдрийн байдлаар 2,8 их наядын хуримтлал бий болсон байна. Ирэх жил 4,5 их наядын хуримтлалтай болно.   Тиймээс Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг нэг жилээр наашлуулж, 2024.01.01-ний өдөр болгож байна" гэв.

Б.Жавхлан: Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь төлж барагдууллаа
2023-11-01 14:37:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0