Ням, 2024-11-24
“Эрдэнэс таван толгой” ХК-д дахин БЭТ томилохоор болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцсан бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин зургаан сарын хугацаатй томилох шийдвэр гарчээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ЭТТ ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилогдон зургаан сар ажилласан. Тэгвэл дахин зургаан сар БЭТ томилж ажиллуулах тогтоол гарлаа. Бүрэн эрхт төлөөлөгч ажиласантай холбоотой гарсан үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэр зэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, өндрөөр үнэлсэн. Арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилно. Энэ хугацаанд Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр тавина." гэв.

“Эрдэнэс таван толгой” ХК-д дахин БЭТ томилохоор болжээ
2023-11-01 14:49:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0