Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж "Иргэд төрийн албанаас үйлчилгээ авахдаа олон хүн дамжихгүй нэг л хүнээсээ үйлчилгээ авдаг байхын тулд процессын дахин инженерчлэлийг хийж байна. Гол нь ил тод, түргэн шуурхай, амар хялбар байна. Цахимжилт маш эрчимтэй явагдаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл НДЕГ болон ХХҮЕГ-т 96 үйлчилгээний 70 хувьд нь иргэдээс цаас, халамжийн 72 үйлчилгээний 68 хувь нь иргэдээс цаасан суурьтай баримт нэхсээр л байна. Жишээ нь тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах үйлчилгээнд иргэн өргөдөл хүсэлтээ өгнө, цээж зургаа өгч байна. Оршин байгаа хаягийн тодорхойлолтоо өгч байна. Нөгөө халчихсан байх ёстой баримтуудыг шаардсаар л байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийн хүрээнд энэ хоёр агентлагаас үйлчилгээ авах иргэд 53 төрлийн үйлчилгээнд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно" гэлээ.
Б.Баасандорж: Тэтгэвэр, тэтгэмж авах иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирээд л авдаг болгоно |
|