БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв:
-Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, энэ онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан түүхэн амжилттай ажиллаж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын, дотоодын нислэгийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийн ажлууд хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа гэв. Монголд зочлох жилийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 600 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ.
55 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
Өвлийн улиралд жуулчин хүлээн авах 111 аж ахуйн нэгж бий. Үүнийг нэмэх, баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн 2024 оны улсын төсөвт 3,1 тэрбум төгрөгийн татаас суулгажээ.
Мөн Боршоо, Ханх, Цагаан нуурын боомтын цагийг уртасгах шийдвэрийг гаргалаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар " ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ"-ийг дэмжих ажлын төлөвлөгөө, шаардлагатай төсвийг батлуулахаар боллоо.
| Энэ онд 600 мянган жуулчин ирж, 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38