Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, хэрэглэгчдэдээ хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр санал болгох, хэрэглээг хялбаршуулах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд БНХАУ руу ярих олон улсын ярианы тарифаа 70₮ болгож, Хятадад сурч байгаа хүүхдүүд, ажлын хамтрагчидтайгаа холбоотой байх нөхцөлийг бүрдүүлсэн билээ.
Харин энэ удаад ЦАХИМААР ЗОЛГОЁ санаачилгыг өрнүүлж, хэрэглэгчдэдээ өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ болзошгүй эрсдэлээс сэргийлэх цахим боломжуудыг танилцуулж байна.
Хэрэглэгч та орон зайнаас үл хамааран дата багц болон дататай цэнэглэгч картууд ашиглан хайртай дотнын хүмүүстэйгээ технологийн шийдлээр видео дуудлага хийн амар мэндээ мэдэж, цахимаар золгоорой.
Мөн ахмад настан, азай буурлуудтайгаа сар шинийн баярын өдрүүдэд цахимаар золгоход тань зориулан Мобифинанс ББСБ нь CANDY данс хоорондын шилжүүлгийг шимтгэлгүй болголоо. Цахим золголтоо цахим мөнгөөр шийдэхийн тулд CandyPay апликейшн ашиглаарай. Үүгээр зогсохгүй, хэрэглэгч та CandyPay апликейшнаас Урьдчилсан төлбөрт, Хосолсон төлбөрт, Дараа төлбөрт аль ч багцад тохирох ХАЙР ТҮГЭЭЕ хэрэглээний эрхтэй цэнэглэгч карт болон дата багцуудаас сонгон өөрийн болон бусдын дугаарыг цэнэглээрэй. ХАЙР ТҮГЭЭЕ картын хувьд Урьдчилсан төлбөрт болон Хосолсон төлбөрт хэрэглэгч танд 4000 нэгж, 20 хоногийн 7GB дата дагалдах бол Дараа төлбөрт хэрэглэгчдэд 15 хоногийн эрхтэй 10GB дата тус тус дагалдана.
CANDY шилжүүлгийн шимтгэлийн хөнгөлөлт нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 3 дугаар сарын 1-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Эрхэм хэрэглэгч та бүхэн сар шинийн өдрүүдээр өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн ЦАХИМ ЗОЛГОЛТОО хийн сар шинэдээ эрүүл энх, сайхан шинэлээрэй.
ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЖ ЦАХИМААР ЗОЛГОЁ!
| Цахимаар золгож, цахимаар шилжүүлье! |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24