Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувиар нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан. Уг асуудалтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь, энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлыг хүргэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хувийн аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгө хумигдана. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж байна” гэлээ.
| МҮЭХ: Нийгмийн даатгалын шиймтгэлийг эсэргүүцэж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24