Даваа, 2024-04-29
“Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ”-аар Мобифинанс шалгарлаа

Монголын ББСБ-ын Холбооноос жил бүр салбарын шилдгүүдээ тодруулдаг “Алтан Од” цэнгүүнийг 12-р сарын 18-нд зохион байгууллаа. 2019 онд хийж бүтээсэн амжилт ололтоо үнэлж дүгнүүлсэн Банк бус санхүүгийн байгууллагууд дундаас шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлчилгээний чанар стандарт үзүүлэлтээрээ Мобифинанс ББСБ тэргүүлж, “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ”-аар тодорсон юм.

 

 

Мобифинанс ББСБ нь Монголбанкнаас Цахим мөнгөний тусгай зөвшөөрөл гардан авсан анхны бөгөөд цор ганц байгууллага билээ. Тэдний хувьд Монголын анхны, албан ёсны  “Candy” цахим мөнгийг зах зээлд нэвтрүүлж, финтек болон цахим мөнгөний үйлчилгээний боломжуудыг хэрэглэгчид, хамтрагч түншүүддээ олгосоор ирсэн.

Тухайлбал, Сим картанд суурилсан анхны “Тоон гарын үсэг” үйлчилгээг Харилцаа Холбоо Мэдээллийн технологийн Газрын дэмжлэгтэйгээр, Тридум э-Секьюрити ХХК-тай хамтран зах зээлд нэвтрүүлээд байна.  Энэхүү үйлчилгээг нэн тэргүүнд Candy цахим мөнгө болон Candy зээлийн гэрээнд нэвтрүүлж, хэрэглэгчийг заавал салбарт хандуулалгүйгээр алсын зайнаас өөрийгөө таниулж баталгаажуулан хүссэн үйлчилгээгээ авч, цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх боломжийг нээсэн.

 

 

Ийнхүү Мобифинанс ББСБ нь уг салбартаа төдийгүй аль ч түвшний ямар ч төрлийн салбарт ашиглахад нээлттэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, шинэчлэл, дэвшлийг авчирснаараа энэ оны “Алтан Од”-ын эзэн болж байна. Мобифинанс ББСБ-ийн Гүйцэтгэх захирал хатагтай П.Цэен-Ойдов шагнал гардан авах үеэр хэлсэн үгэндээ “...Бидний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн Монголын ББСБ-ын Холбоо, Холбооны гишүүд дэмжигчид та бүхэндээ баярлалаа. Мөн бидний нэвтрүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт дэмжин, шимтэн ашигладаг хэрэглэгчдэдээ баярлалаа. Цаашид илүү олон дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ, илүү олон боломжуудыг та бүхэндээ хүргэхээр шаргуу ажиллах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье...” хэмээлээ. 

 

 

Цэнгүүнд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Банкны Холбоо, Бичил хөгжлийн сан зэрэг 20 гаруй хамтрагч байгууллагын төлөөлөл урилгаар хүрэлцэн ирснээс гадна ББСБ-ын Холбооны 50 орчим гишүүн байгууллагын хамт олон хүрэлцэн ирж, салбарын хөгжил дэвшил, амжилт ололттой танилцаж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.


“Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ”-аар Мобифинанс шалгарлаа
2019-12-19 07:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ