Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас, сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй байгаа мэдээлэлтэй холбогдуулан тус аймгийн Булган сумын “Булган" боомтоор урд хөршөөс шатахуун оруулж ирэхээр болсон талаар мэдээлэв.
Улсын Онцгой комисс (УОК)-т “Шунхлай”, “М-Ойл” компаниуд БНХАУ-аас шатахуун тээвэрлэж, “Булган” боомтоор дамжуулан оруулж ирэх хүсэлт гаргасан байна. УОК-ын Шуурхай штабаас мэргэжлийн байгууллагуудад хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зохион байгуулж ажиллах үүрэг, чиглэл өгчээ.
Хилийн "Булган" авто замын боомт нь БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
“Булган" боомтоор Хятадаас шатахуун оруулж ирнэ |
|