Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж, жил бүр урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Үйлдвэрийн нийт ажилчдаас гадна ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 8000 гаруй хүнд хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг энэ жил 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 170 орчим ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ.
Эрүүл мэндийн үзлэгийн энэ удаагийн багцууд нь сүүлийн гурван жилийн үзлэгийн дүн, оношилгооны судалгаанд тулгуурлан, хүнд өвчтэй ажилчдыг илүү нарийвчилсан шинжилгээнд оруулах чиглэл баримталж буйгаараа онцлогтой юм. Онош батлах, түүнд тохирсон ямар эмчилгээ үргэлжлүүлэн хийх, үр дүн нь ямар байгаа зэргийг тодорхойлж, дүгнэх зорилгоор 9 төрлийн багц үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай хамтран хийж байна.
Мөн энэ жил үзлэгийн багцыг насаар ангилаагүй, өөрөөр хэлбэл бүх насныхан үндсэн багцын шинжилгээнд хамрагдах боломжтой болсноороо өмнөх жилүүдийн үзлэгээс давуу талтай юм байна. Тухайлбал, үндсэн багцын үзлэгт өөх тосны солилцоог дөрвөн үзүүлэлтээр шинжилж, өнгөрсөн жил эмэгтэйчүүдэд үрэвслийн үзлэг хийгдэж байсныг хавдрын эсийн шинжилгээгээр сольжээ. Мөн судасны нарийслыг эрт оношлох, зүрхний хэт авианы шинжилгээг хийж байна. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээр 1000 гаруй хүн зүрх судасны өөрчлөлттэй гарсан тул оношийг тодруулах зорилгоор энэ төрлийн шинжилгээний багцыг дахин оруулжээ. Түүнчлэн, “ходоод, улаан хоолойн дуран, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин зэрэг бүхий л нарийн шинжилгээг багцлан оруулсан учир урьдчилан сэргийлэх үзлэг илүү үр дүнтэй болно” гэж Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн дарга Т. Мягмарсүрэн эмч ярилаа.
| Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24