Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай үйлдвэрийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртлээ.
Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 20 жил ажиллахын зэрэгцээ, “Монголросцветмет” ТӨҮГ-т 13 жил, уул уурхайн салбарт 35 жилийн туршлага хуримтлуулсан чадварлаг инженер юм.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Я.Пүрвээ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.
Ийнхүү Үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэрээс шинэ гавьяат төрж, уурхайчин хамт олны баяр дээр баяр нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дундаас 1973 оноос хойш төрсөн 45-дах гавьяат нь Я.Пүрвээ болж байна.
Э.Мөнх-Уянга
| Эрдэнэт үйлдвэрээс шинэ гавьяат төрлөө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24