Эрдэнэт үйлдвэрийн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний эхний 20 хоногийн гүйцэтгэлийн дүн гарсан байна. Эрдэнэтийн уурхайчид сарын эхний 20 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 111 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 127.1 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.9 хувиар тус тус биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 1509.83 мянган метр куб уулын цул гаргаж, 625.90 мянган метр куб хөрс хуулж, 2254.01 мянган тонн хүдэр олборлосон байна. Харин хүдэр боловсруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 99.9 хувьтай гарчээ. Энэ нь Баяжуулах үйлдвэрийн ММС №1 тээрмийн 8 дугаар сарын 19-ний зогсолтыг 13-нд болгож наашлуулсантай холбоотой бөгөөд төлөвлөгөөний биелэлт 08 дугаар сарын 25-наас хэвийн болох юм.
Хүдэр дэх металлын агуулга, металл авалт, баяжмал дахь металлын төлөвлөгөө зэсийн үзүүлэлтээр 100-100.4 хувийн биелэлтэй гарсан бол хүдэр дэх молибдений агуулга 85 хувь, молибден авалт 80.3 хувь, баяжмал дахь молибден 68.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
Баяжмал дахь металлын агуулга зэсийнх 100.3 хувь, молибденых 104.5 хувиар биелжээ. Мөн ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.3 хувь, молибдены баяжмалын чанар 104.5 хувиар биелсэн гүйцэтгэлтэй байна.
М.Балжинням
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна