Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд молибден баяжуулалтын шинэ шугам барих ажил өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, одоо шинэ шугамын металл, барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм. Уг угсралтын ажлыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр флот машины угсралт, тохируулгын ажил эхлэх боломжтой болох аж. Молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлыг “Эрдэнэт лайт” ХХК гүйцэтгэж байна.
Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр молибдены металл авалтын хэмжээ нэмэгдэж, ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжирч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон талын ач холбогдол, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.
“Зэс-молибдены баяжмалыг салгах молибдены дамжлагын шинэчлэл” төсөл буюу молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлын явцад АНУ-аас оруулж ирсэн “Мill Maх” насос, “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Шинэ шугам барих ажлыг энэ оны 11 дүгээр сарын 5-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж, дуусна гэж Нунтаглан баяжуулах хэсгийн Ахлах технологич Ч.Энхбаатар онцоллоо.



М.Балжинням
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна