Хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилготой шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах "Agripreneurship Challenge” тэмцээнийг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд зохион байгуулсан.
Энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн бөгөөд эцсийн шатанд шалгарсан 8 компани өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.
1. Эйрий фэлт ХХК- “агаарын ноосон шүүлтүүрийн” шийдэл нь зах зээлд байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнээс хэрэглэх хугацаа, шүүх чадварын хувд илүү давуу талтай, ашигтай, байгальд ээлтэй юм.
2. “Спек материалс” ХХК-Малын өтөг бууцнаас байгальд ээлтэй аргаар гарган авсан аргалын цаас үйлдвэрлэгч
3. Тин грийнс” ХХК-Хүлэмжийн цогц шийдэл буюу массаар, хямд өртгөөр, байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэх боломжийг гарган ирсэн. Өнөөдрийн байдлаар жилдээ 14 тонн 6 төрлийн навчит ногоо хураан авах хүлэмжийн систем байгуулаад байна.
4. “Саранагүүдс” ХХК-Цэвэр зөгийн лав, хонины сүүлний тос, ургамлын нунтгаар өнгө оруулж, органик зөгийн лаван харандааг бүтээв.
5. Органик зөгийн бал” ХХК-Байгалийн олон цэцэгсийн зөгийн балыг 15 гр буюу нэг удаагийн хэрэглээгээр савлаж Bee брэндийг үүсгэсэн.
6. Баруун Монгол Агро ферм” ХХК-Экспортод чиглэсэн антибиотикгүй, холестерин багатай, ханаагүй тосны агууламж өндөр хурганы мах үйлдвэрлэгч.
7. “Агро волвес микрогрийн” ХХК-Тавцант тариалан эрхэлдэг бөгөөд 2 хоног тутам ургац хураан авдаг. Өнөөдрийн байдлаар 3 хүнсний зах, 1 ресторанд вандуй, хүрэн манжин, редиск нийлүүлж байна.
8. Мэжик би фүүдс” ХХК-Үрэвсэл дарах, өвдөлт намдаах, эд эс сэргээх, идэвхжүүлэх үйлчилгээтэй Бидерм тос үйлдвэрлэгч.
Компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулснаар шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж
I байрт Эйрий Фелт ХХК–ийн “Агаарын хонин ноосон шүүлтүүр”
II байрт “Мэжик би фүүдс ХХК-ийн зөгийн хандны өвдөлт намдаах, үрэвсэл дарах, эд эс сэргээх үйлчилгээтэй тосон түрхлэг
III байрт "Спек материалс" ХХК-ийн аргалын цаасыг тус тус шалгаруулав.
Шилдгээр шалгарсан 3 компани нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэд болоод зогсохгүй төслийн зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллаж тэдний шинэлэг бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй олон улсын зах зээлд гаргахад үргэлжлүүлэн дэмжих юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Хүнс, хөдөө аж ахуйн шинэлэг гарааны бизнесүүд шалгарлаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27