2019 онд хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон “TOP 10” байгууллагыг тодруулж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөмжлөл гардуулан, талархал илэрхийлсэн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө.
Хуулийн хүрээнд татварын тайлангаа цаг тухай бүрд нь тогтмол илгээж, татварын хуулийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд өнгөрсөн онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж олгосон аж ахуй нэгжээр Мобиком Корпораци тодорсныг дуулгахад таатай байна. Мобиком Корпораци нь үүсгэн байгуулагдсанаас хойш хоёр их наяд гаруй төгрөгийг Монгол Улсын төсөвт татвар, хураамж, төлбөрийн хэлбэрээр төвлөрүүлэн, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Үүний илрэл болж өнөөдөр 2019 онд хэрэглэгчдэд нийт 30 сая орчим буюу хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон байгууллагаар Мобиком Корпораци шалгарлаа.
Уг арга хэмжээний үеэр “Монгол Улсын ТОП компаниудын нэгийн хувьд татварын тайлангаа үнэн зөвөөр гаргаж, цаг хугацаандаа төлөн, улсын нэгдсэн төсөвт өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг бидний бизнесийн үйл ажиллагааны нэгэн чухал зорилго юм” хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада онцлон хэлсэн юм.
Бид и-баримтыг бүх салбар, агентуудаараа олгодгоос гадна хэрэглэгч та бүхэн төлсөн баримтаа автоматаар бүртгүүлэх боломжийг бүрдүүлэн ажилладаг. Та 323 тусгай дугаарт VAT гэж бичин зай аваад ebarimt.mn-ын хэрэглэгчийн кодоо мессэжээр илгээн баримтаа автоматаар бүртгүүлээрэй.
| Хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон байгууллагаар Мобиком Корпораци 2 дахь удаагаа шалгарлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24