Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-нд Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд, Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурч цаг агаарын аюулт үзэгдэл, 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон.Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө. Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1 буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон, амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байгаа юм.Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
| Сураггүй алга болсон, төөрсөн дуудлагаар 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24