Баянзүрх дүүргийн Эко тохижилт, үйлчилгээний газар 24 цагаар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн тухайд эрсдэлтэй буюу өгсүүр зам, алслагдсан хороодын авто замуудад давс, зориулалтын бодис цацах ажлыг хийсэн. Тэгвэл өнөөдөр өглөө 6 цагаас нийтийн эзэмшлийн зам, явган хүний зам талбайг цэвэрлэж эхэллээ. Ингэхдээ эмнэлэг, сургууль орчмын замуудыг эхний ээлжинд цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж байгаа юм.
Нийт 47 зам талбайн үйлчлэгч, ажилтан албан хаагчид цэвэрлэгээнд оролцож байгаа бол нэмэлтээр 150 төрийн албан хаагчид энэ ажилд дэмжлэг болж оролцож байна. Мөн аж ахуй нэгж байгууллага, иргэд ч орчны 50 метр газрын цасыг цэвэрлэж байна.
Цаашид явган хүний зам талбайг цэвэрлэх, авто замуудад тусгай зориулалтын автомашин, техниктэйгээр давс, бодис цацах ажил үргэлжилнэ. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг орчны 50 метр газраа цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг уриалж байна.
Зам талбайн цасыг цэвэрлэх ажил Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна |
|