Ням, 2024-11-24
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял оноожээ

АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн шалгаж, яллагдагчаар татсан. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2023.11.07/ боллоо. Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял оноолоо. 
Тодруулбал, яллагдагч Н.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгсосон гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Түүнийг Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан хэрэгт гэм буруутайд тооцов. Түүнчлэн зах зээлийн ханшийн зөрүү болох 4.9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ. 
Харин тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноолоо. Тэднийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р анги руу ачиж, ял эдлүүлэх хорих ангид нь хуваарилтал хорихоор боллоо. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял оноожээ
2023-11-08 15:14:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0