Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хүч хэрэгслийг дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо зохион байгуулалт хамгийн чухал.
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд байнгын болон гамшиг, аюулт үзэгдлийн үед бие бүрэлдэхүүн, удирдлагыг холбоогоор хангах гол хэрэгсэл нь радио холбоо юм. Энэ хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, салбар нэгжүүдийг холбосон тоон системийн радио станцыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн зургаан дүүргийн газар нутгийн төв хэсгийг хамарсан тоон системийн дахин дамжуулах станцыг суурилуулж, мэдээлэл солилцох суурь дэд бүтцийг байгуулан, дуудлага, мэдээллийг нэгдсэн удирдлагаар хангах боломжийг бүрдүүллээ.


Цаашид тоон радио холбооны удирдлага хяналтын системийг бүрэн нэвтрүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бүх төрлийн хэлбэрээр /дуу, дүрс, өгөгдөл/ шуурхай дамжуулах, хүн, хүч хэрэгслийн байршлыг хянах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




| Тоон системийн радио станцыг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24