Бямба, 2024-11-23
Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо

Засгийн газрын 2023 оны  тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо.
 
сонин mn
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Дашинчилэн сумын удирдлага болон Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ард, иргэд оролцсон юм.
 
сонин mn
Дашинчилэн сум нь баруун болон хойд хэвтээ чиглэлийн улсын нийслэл Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг бөгөөд малын гоц халдварт өвчин, зам тээврийн осол, усны осол, цасан болон шороон шуурга зонхилон тохиолддог нутаг юм.
 
сонин mn
Тиймээс Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн болон аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сум, Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сумын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллана.
 
сонин mn
Мөн нутгийн залуусаас сонгон шалгаруулж, сургаж, дадлагажуулсан алба хаагчид Эрэн хайх, аврах бүлэгт үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн нь орон нутагт шинээр ажлын байрыг бий болгож, нутагтаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүллээ. Алба хаагчдын байрны асуудлыг орон нутгаас шийдвэрлэн, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
сонин mnсонин mn
 

Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо
2023-11-16 10:40:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0