Бямба, 2024-11-23
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэгүй нааж байна

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр очин тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээ харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй наалгах боломжтой.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг 2024 оны 01-р сарын 01-нийг хүртэл үнэ төлбөргүй наана. Харин орон нутагт 2024 оны 02-р сар хүртэл аймгийн төвийн АТҮТ дээр тус ажил зохион байгуулагдах тул сум, багийн иргэд аймгийн төв рүүгээ очиж, наалгаж болно. Мөн 03-р сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир иргэдээс цаасан гэрчилгээ шаардахгүй. Харин тээврийн хэрэгслээ цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очих шаардлагатай аж.
RFID чип буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь тээврийн хэрэгслийн татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг багтаасан нэгдсэн санг үүсгэж буй юм.

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэгүй нааж байна
2023-11-20 13:00:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0