Бямба, 2024-11-23
Ж.Болдбаатар: Цэрэг татлагатай холбоотой журмыг өөрчилнө

Туушин зочид буудалд өнөөдөр /2023.11.21/ "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна.  Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар "Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн оюутнуудыг цэрэгт татна. Харин бид цэрэгт татах зохицуулалтыг хийх ёстой. Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмыг өөрчилнө. Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Дараа нь Оюутны холбооны хүмүүстэй уулзсан. Оюутны холбооноос саналыг нь авч байгаа. Тэгээд тодорхой журам гаргана. Нэгдүгээр курсын хүүхэд цэрэгт явчихаар сургуулиа хаях магадлал өндөр байдаг. Дөрөвдүгээр курсын хүүхдийг цэрэгт татахаар үнэгүйдэж байж болно. Тэр 12-р ангийн хүүхдийг цэрэгт татаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг цэрэгт татах ёсгүй" гэлээ. 

Ж.Болдбаатар: Цэрэг татлагатай холбоотой журмыг өөрчилнө
2023-11-21 13:41:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-21 17:40:29
    Зочин: Хаана хаанаа сахилга хариуцлага үүргээ өндөржүүл мөрд сахь ! Цэргийн анги байгууллагуудаа өөд нь тат чадваржуул зас Сэлбэ тохижуул биеийн тамирын заалтай болгоё ! Сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой ! Эцэст нь хэлэхэд эр нь эхнэрээ эм нь эмээрээ байгаарай !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-21 16:21:57
    ?????: Битгий ауцоо ганц хүүгээ Асан ч цэрэгт явуулахгүй муусайн араатангууд