Бямба, 2024-11-23
ТЕГ: Б гэгч нь гурван фэйсбүүк хаягнаас удаа дараа хуурамч мэдээлэл тараасан

ҮАБЗ-ийн  Үндэсний аюулгүй байдлын ажлын албанаас сүүлийн үед нийгмийн сүлжээнд гэмт хэргийн шинж агуулсан мэдээлэл тархаж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 
Энэ үеэр ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах зэвсэгт үймээн дэгдээх чиглэлээр илт худал мэдээллийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж байгаа. Иймээс ТЕГ-аас прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл хүргэж байна. 
2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд ЧААГИЙ ЧАГНАА гэх фэйсбүүк хаягаас "Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна" гэсэн илт худал мэдээллийг нийтэлсэн. 
2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр ЭНХБАЯР ПИЖИ гэх хаягаас "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе" гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн.
 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Гилийн тамга гэх хаягаас "Баян-Өлгий аймагт аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилго хээрийн сургуулилт хийгдэж байна" гэх агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн.
Эдгээр мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг Тагнуулын байгууллагаас тогтоон Эрүүгийн хуулийн 13.14-д заасан Худал мэдээлэл тараах, 19.9 дүгээр дэх Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэлээ. 

ТЕГ: Б гэгч нь гурван фэйсбүүк хаягнаас удаа дараа хуурамч мэдээлэл тараасан
2023-11-21 13:50:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 23
  • 1
  • 5
  • 1
  • 1
  • 10
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-24 18:47:00
    Зочин: Хулгааач нарааа олж бариаачээээ чадах ууууу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-24 18:45:42
    Зочин: Их юм олждэээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-24 17:06:54
    ?????: Овог нэр, сум, дүүргийнх нь нэрийг тодорхой бичиж байгаачээ. Түүнээс биш хэн ч үл мэдэгдэх А, Б гэж бичих нь ямарч ач холбогдолгүй мэдээлэл юм. А, Б нар гэж бичсэн тодорхойгүй мэдээллийг тавих хэрэггүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-24 07:08:28
    Зочин: Ийм хүмүүсийг хатуу шийтгэх хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 20:51:21
    Зочин: Гадныханы гар хөл юмуу? Цаанаа байгаа эзнийг нь олоорой.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 20:15:56
    ?????: ТЕГ ийм хутган үймүүлэгч, худал хуурмагаар хорлогсдыг цаашид ч хатуу хянаж илрүүлж яллаасай! Гадныхны мөнгө, заавраар монголыг маань бохирдуулж, хагалж, сүйрүүлэх цөөнгүй хүг ажиллаж байна шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 18:37:15
    ?????: Хойшид сургамж болохуйц арга хэмжээ авсан ял ,торгууль нэр устай нь мэдээлэх хэрэгтэй.Саяхан ерөнхийлөгчийг хятад хэлээр яриад байгаа бичлэг бсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 18:03:18
    Зочин: Turiin esreg zagsaal chuglaand urialsan zar odoo hurtel fb r ywaadl bn .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 16:57:21
    ?????.: Төрийн эсрэг гэмт хэрэг удаа дараалан санаатайгаар үйлдсэн юм бол НИЙТЭД ЗҮС ЦАРАЙГ НЬ харуулаач. Төрийн эсрэг гэмт хэрэгтэнийг нуух хэрэггүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 11:04:10
    ochin: ev eruul sav saruul xun sanaataigr xiisen uildel bn.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 09:50:37
    Зочин: Сэтгэцийн өвчтэй хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 07:23:45
    ??????????: Ийм хүмүүсээ хатуу шийтгэх хэрэгтэй байна.Ихэнхи нь энэ мэдээлэлд чинь итгээд сэвээд байна.Ямар зорилгоор яах гэж ийм мэдээлэл тараагаад байгааг нь илчилж ард түмэнд түгээх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 06:26:50
    ??????: Иймэрхүү нөхдийг хатуу шийтгэх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-23 05:26:42
    Зочин: Хохь чинь. Муу тэнэг!