Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна.
Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн.
Эхний ээлжид Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах хүрээнд лого, бэлэг тэмдэг зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаж байна. Шилдэг бүтээлийн шагналын сан 10 сая төгрөг. Бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 25 хүртэл БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газарт хүлээн авна.
МОНГОЛ МАЗААЛАЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ БЭЛЭГ ТЭМДЭГ ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА |
|