Холбооны нөөцийн сан хүүгийн өсөлтийг зогсооно гэсэн өөдрөг үзлээр энэ долоо хоногоос зэсийн үнэ өссөн байна. Зээлийн өртөг болон ам.долларын ханш харьцангуй өндөр байгаа нь сүүлийн хоёр жил металлын үнэ буурахад нөлөөлж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Түүнчлэн, Хятадын Төв банкнаас аж үйлдвэрийн металлын гол хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх амлалт өгснөөр зэсийн хэрэглээ өснө гэсэн хүлээлт нэмэгдээд байна.
“Amalgamated Metal Trading”-ийн судалгааны албаны дарга Дэн Смит “Зэсийн эрэлт Хятадад, тэр дундаа ногоон салбарт хүчтэй харагдаж байна” гэжээ. Арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн Comex зах зээл дээр 2.1 хувиар өсөж, нэг фунт нь 3.81 ам.долларт (тонн нь 8382 ам.доллар) хүрсэн байна.
Зэсийн үнэ 2.1 хувиар өсөж, 8382 доллар болов |
|