Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлуудыг олон улсын туршлагын дагуу жишиг гудамж болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчлэх, нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хийх ач холбогдолтой “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-д үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм.
Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдвэрлэх хүрээнд метроны төслийг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа хэлж, ТЭЗҮ боловсруулах, ажлын даалгавар, тендерийн баримт бичиг боловсруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Мара Уорвик цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, метроны төслийн хувьд дэлгэрэнгүй мэдээллийг авсны дараа дахин санал солилцох боломжтой гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Метроны төсөлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Дэлхийн банканд илэрхийлэв |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02